Sunday, October 10, 2010

Зүүдэндээ чамайгаа мөрөөдөөд
Зүрхээ чамд өгөхсөн
Зүйрлэшгүй энэ л хайраа
Зөвхөн чамдаа бэлэглэе
***
Би чамд хайртай
Бие сэтгэлээ зориулая
Хайрынхаа илчээр дулаацуулж
Хамаг бүхнээ зориулая
***
Хайрт минь чамайг бодохгүй байна гэдэг хэцүү
Хамгийн ихээр хайрлахгүй байх бүр ч хэцүү
Түүнийгээ мартаад шаналахгүй байна гэдэг хэцүү
Түүнээсээ холдон сална гэдэг бүр ч хэцүү
***
Мөнгөн шүүдэр дээрээс тусч байна би тоохгүй
Мөс шиг хүйтэн байсан ч би ажрахгүй
Харин чамайг дэргэдүүр минь өнгөрөхөд анзаарна
Хамгийн нандин зүйл минь гээд хамгаална
***
Зүгээр л нэг охинд дуралжээ би
Зүйрлэшгүй ихээр түүнийг бодох боллоо би
Хайртай боллоо юм болов уу чамд
Харцанд чинь уяраа юм болов уу
***
Алдрайхан насны ариун хайр
Арван жилийн минь мөнхийн хайр
Айдаа чи минь сэтгэл зүрхэнд минь
Анх ирсэн дурлал юм
Цас цагаан хун шиг
Хөөрхөн уярам ааш чинь
Миний сэтгэлийг эзэмдсэн
Үүрд мөнх чамайг би
Үнэн хайрын угаас хайрлахсан
***
Навч хаяалсан сэрүүн өдөр
Чамд дуралсан тэр л орой
Амраг сэтгэлийг минь эзэмдсэн хөөрхөн охиныг
Аюулхай зүрх минь бодоод байх юм
Зүүдэндээ түүнтэй учрахсан гэж
Зөн билэг минь шивнээд байх юм
Элэг зүрхэндээ тэврэхсэн гэж
Энэ бие минь хүсээд байх юм
***
Хайртай гэж би чамд хэлж чадахгүй
Харин чамайг зүрхэндээ л нууцхан хайрлаж чадна
Хамаагүй чамайг өөр хүнтэй болсон ч
Хариу нэхэхгүй хайралсаар л байх болно
***
Хайртай хайртай гээд хэлэх зориг надад дутааад байна
Дэргэд чинь очиод сууя гэх итгэл надад дутаад байна
Орчлонд чамайг байхгүй бол одоо л би чинь ганцаараа
Одод түгсэн тэр л шөнөөр чамтайгаа би учрахсан
***
Зүгээр л чамд дурлаж болох уу гүнж минь
Зүйрлэшгүй ихээр хайрлаж болох уу хайрт минь
Энэхэн биендээ тэвэрч болох уу үнсгэлжин минь
Эгэлгүй ихээр хайрлаж болох уу хайрт минь
***
Чамайг бодон бодсоор би цөхөрлөө
Чамайг санан санасаар би гунихарлаа
Чамайг ирэх болов уу гэж хүлээсээр
Час улаан сарнай атган зогссоор
***
Чиний сайхан дүрийг хар гэж нүд заяасан юм шиг
Чиний уянгалаг хоолойг сонс гэж чих заяасан юм шиг
Чиний булбарайхан уруулыг үнс гэж уруул заяасан юм шиг
Чиний энхрийхэн биеийг хайрла гэж зүрх заяасан юм шиг
***
Хайр бол хатуу зөөлөн
Хайр бол хагацал учрал
Хайр бол жаргал зовлон
Хайр бол там диваажин
***
Худал үгэнд чинь би итгэдэг байж би
Хуурч байна гэж боддоггүй байж би
Хэн нэгэнтэй үнсэлцэхийг чинь хараад
Хэзээ намайг хуурах болж гэж бодох боллоо
***
Хайрт минь гээд тэврэх сайхан байсан
Хамгийн ихээр чамдаа би хайртай байсан
Гэвч тэр намайг нэг л өдөр орхиод одсон
Гэнэхэн намайг гунигт үлдээн хоцроосон
***
Зүрхэндээ чамайг нууцхан хайралдаг болохоор
Зөвхөн чамайг сэтгэлдээ бодох юм
Зуурдхан зүүдний дагина минь чи болохоор
Зүүдэндээ ёчамтай учраасаа гэж бодох юм
***
Чамайг хайрлахгүй бана гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил
Чамайг бодохгүй байна гэдэг үүлэн дээгүүр нисэхтэй адил
Чамайг санахгүй байна гэдэг үхэхээс ч хэцүү
Чамайг бодохгүй байна гэдэг тамд унахаас ч хэцүү
***
Дуу бол үнэний нэг хэлтэрхий
Дугарч чадвал хэн бүхнийг бодолд автуулна
Шүлэг бол үнэний нэг хэлтэрхий
Шүлэглэж чадвал хэн бүхнийг мөрөөдөлд умбуулна
Дурлал бол үнэний нэг хэлтэрхий
Дурлаж чадвал хэн нэгний сэтгэлийг эзэмдэнэ
Хайр бол үнэний нэг хэлтэрхий
Хайрлаж чадвал хэн нэгнийг өөртөө татна
***
Өвлийн анхны цас хаялан хаялсаар
Өнчин зүрх минь чамайг бодон гансран
Учралт чинийхээ дүрийг л бодохоор
Ухаангүй ихээр чамайгаа санах юм
***
Тэргэл саран доор чамайгаа хүлээн
Тэвэр дүүрэн сарнай атган зогссон
Уулзана гэхээр зүрх минь догдолоод
Учралт хонгор чамайг бодон сууна
***
Чамайгаа гуниглахыг харж би чадахгүй
Чамайг уйлахыг үзэж би чадахгүй
Ганцхан чамайг инээхийг харах сайхан
Зөвхөн чамайг жаргалтай байлгах надад сайхан
***
Бодлыг минь эзэмдсэн гүнж минь чи
Харцыг минь булаасан үнсгэлжин миь чи
Сэтгэлийг минь эзэмдсэн дагина минь чи
Хайрыг минь булаасан охин минь чи
***
Зүрхэнд минь гэрэлтэх наран
Зүүдэнд минь мишээх саран
Гал халуун хайрын минь эзэн
Ганцхан миний сэтгэлийн дагина
***
Хорвоо ертөнцөд ганцхан дагина бий
Хосгүй үзэгсэлэнтэй нэгэн гүнж бий
Тэр бол миний сэтгэлийн гоо үзэгсэлэн
Тэр бол миний зүрхний Эванзелина
***
Би чамаас хөтөлж болохгүй гэж үү
Би чамайг тэвэрч болохгүй гэж үү
Би чамайг үнсэж болохгүй гэж үү
Би чамайг хайрлаж болохгүй гэж үү
***